Орлого бүртгэлгүй үлддэг
Борлуулалтаа цэгцтэй тэмдэглээгүйгээс өдрийн орлогоо нэгтгэхэд хүндрэлтэй байдаг.
Мөрөн сумын захын худалдаачдад
Орлого, бараа, зээлийн дэвтэр, онлайн лангуу — бүгд нэг утсанд. Борлуулалт, зээл, барааны үлдэгдлээ нэг дор хөтөлж, лангуугаа хян.
Борлуулалтаа цэгцтэй тэмдэглээгүйгээс өдрийн орлогоо нэгтгэхэд хүндрэлтэй байдаг.
«Дараа өгье» гэсэн хүмүүс алга болж, дэвтэр гээгдэж, тооцоо маргаантай болдог.
Хэдэн ширхэг үлдсэн, ямар үнээр авсан, юу дуусах гэж байгааг мэдэхэд хэцүү.
Худалдагч зарж байхад эзэн нь өдрийн борлуулалтаа гэрээсээ харж чаддаггүй.
Төвөгтэй тохиргоо байхгүй. Фэйсбүүк ашиглаж байгаа юм шиг энгийн.
✔ Өдрийн орлогоо нэг дор хянана
✔ Өртөг, зарах үнэ, үлдэгдлээ мартахгүй
✔ Нүүр улайлгүйгээр мөнгөө нэхэмжилнэ
✔ Худалдан авагч лангуун дээр ирэлгүй утсаараа захиална
Утасны дугаар, нууц үгээрээ бүртгүүлээд 3 хоног үнэгүй ашиглана.
App Store, Play Store-оос татах хэрэггүй. Линкээ нээгээд утасныхаа нүүр дэлгэцэнд суулгана.
Барааныхаа зургийг дарж, үнээ бичээд л зарж эхэлнэ.
Доорх нь 3 хоногийн үнэгүй туршилтын дараах багцын үнэ. Шинээр бүртгүүлэхэд төлбөр суутгахгүй.
Лангуун дээрээ өөрөө суудаг хүнд
9,900₮/сар
Сар бүр төлнө
🎁 1 жилээр төлбөл: 20% хөнгөлөлт + лангууны пластик QR стэнд үнэгүй
3 хоногийн үнэгүй туршилт
Шинэ бүртгэл бүрт эрх автоматаар нээгдэнэ. Карт шаардахгүй, төлбөр автоматаар суутгахгүй. Өмнөх мэдээлэл хадгалагдана.
Үгүй. eMurun нь вэб апп (PWA). Линкийг утсаараа нээгээд «Нүүр дэлгэцэнд нэмэх» дарахад жинхэнэ апп шиг дүрсээрээ гарч ирнэ. iPhone болон Android аль алинд ажиллана.
Зээлийн дүн, төлөх өдөр, төлөлтийн түүхийг хөтөлнө. Зээлдэгч гадуур QPay-ээр төлсөн бол орлогоо шалгаад төлөлтийг гараар бүртгэнэ. QPay төлбөрийн линк автоматаар илгээхгүй.
Болно. Монгол хэл дээрх ойлгомжтой цэсээр бараагаа нэмж, касс, орлого, зээл, тайлангаа хөтөлнө. Бүртгүүлээд 3 хоног үнэгүй туршиж үзээрэй.
Сунгалтын төлбөрийн талаар админтай холбогдоно. Гадуур QPay эсвэл дансаар төлсөн төлбөрийг орлогоо шалгасны дараа админ баталгаажуулна.
Үндсэн багц 1 утас, Бизнес багц 2–3 утас. Бизнес багцаар эзэн нь гэрээсээ худалдагчийнхаа борлуулалт, үлдэгдлийг шууд хардаг.
Таны бараа, орлого, зээлийн мэдээлэл зөвхөн танд болон таны зөвшөөрсөн утсанд харагдана. Бид таны мэдээллийг гуравдагч этгээдэд өгөхгүй.
Анх лангууны бүртгэлээ үүсгэхэд туршилтын эрх автоматаар нээгдэж, яг 72 цаг хүчинтэй байна. Карт шаардахгүй, төлбөр автоматаар суутгахгүй. Дахин нэвтрэхэд хугацаа сунгагдахгүй. Дууссаны дараа борлуулалт бүртгэхийн тулд багцаа идэвхжүүлнэ; өмнөх мэдээлэл хадгалагдана.
Бүртгэлтэй юу? Нэвтрэх →
Бүртгэл үүсгэмэгц 3 хоногийн туршилтын эрх шууд нээгдэнэ. Төлбөр автоматаар суутгахгүй.